Call Us:
0.312.492 1028
Email Us:
ankara@mfa.gov.mn

ХОЁР ОРНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

ХОЁР ОРНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

ХОЁР ОРНЫ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ.

   

Туркийн Ойрхи Дорнодын Төрийн Захиргааны институт, Монгол Улсын Удирдлагын академийн хамтран зохион байгуулсан Монгол-Турк улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтсан эрдэм шинжилгээний хурал Анкара хотод амжилттай болж өндөрлөв. Хурлыг нээж TODAİE-ийн захирал Проф. Док. Онур Эндэр Аслан, Удирдлагын академийн ректор Проф. Док С.Зульфикар, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга М.Эрдоан, ГХЯ-ны Хоёр талын улс төрийн газрын захирал В.Алтай, Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд нар үг хэлэв. Хоёр орны илтгэгчид худалдаа, эдийн засаг, тэр дундаа хоёр орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар, аюулгүй байдал, түүх, боловсрол, дипломат болон соёлын харилцаа зэрэг орчин үеийн асуудлуудаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хоёр улсын хувьд худалдаа, эдийн засгийн асуудал зогсонги байгаа энэхүү нөхцөлд уг харилцааг хэрхэн идэвхжүүлэх арга замыг хэлэлцсэн нь практик ач холбогдолтой болов. Хуралд туркийн талаас Туркийн Ойрхи Дорнодын Төрийн Захиргааны институт, Акдениз, Хажеттепе их сургууль, Эдийн засгийн яам, Туркийн танхимууд болон биржийн холбоо, Туркийн Хамтын ажиллагаа, хөтөлбөр зохицуулалтын газар, Монголын талаас Удирдлагын академи, Үндэсний тагнуулын академи, Барилга хот байгуулалтын яам, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөгчид, нийт 250 гаруй хүн оролцов. Дараагийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.