Call Us:
0.312.492 1028
Email Us:
ankara@mfa.gov.mn

ИСТАНБУЛ ХОТОД МОНГОЛ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ИСТАНБУЛ ХОТОД МОНГОЛ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

ИСТАНБУЛ ХОТОД МОНГОЛ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

   

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Монгол наадам-Истанбул 2018” баярын арга хэмжээ хоёр дахь жилдээ Kağıthane дүүргийн Hasbahçe талбайд 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдав. Монгол наадам арга хэмжээг Монгол ахан дүүсийн холбоо төрийн бус байгууллага голлон зохион байгуулж Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын газар, Анкара хотод суугаа Элчин сайдын яам, Турк дахь Монгол оюутны холбооны залуус, Дээж Монгол төв, Medical Tourism, Easy travel зэрэг байгууллага хамтран оролцлоо. Наадмын арга хэмжээнд Истанбул хотын 2000 гаруй иргэд өргөнөөр оролцож, хүчит бөхийн барилдаан, шагайн харваа, шатар, сагсан бөмбөг зэрэг спортын төрлүүдээр хурд хүч, авяьас чадвараараа өрсөлдөж Монгол ахуй, ёс заншил, уламжлал, соёлоо сурталчилж сайхан наадлаа.