
Хилийн чанадад оршин сууж буй иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд “Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй иргэд дараах материалыг бүрдүүлж, 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн дотор Монгол Улсаас БН Турк Улсад суугаа Элчин сайдын яам эсвэл Истанбул хотод суугаа ЕКГ-т ирүүлнэ үү. Үүнд: 1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан); 2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар; 3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар; 4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой); 5. Анкет зэрэг болно (татаж авах - https://bit.ly/3tKmCu0). Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.