• 0 312 492 1028
  • ankara@mfa.gov.mn
Embassy of Mongolia in Ankara
 

Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгож эхэллээ

Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгож эхэллээ

Иргэд энгийн болон цахим гэсэн 2 төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах боломжтой.

Мэдээлэл


Иргэд энгийн болон цахим гэсэн 2 төрлийн гадаад паспортоос сонголтоо хийж захиалах боломжтой. Цахим гадаад паспорт чиптэй, хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орно. Цахим паспорт нь энгийн паспортоос олон буюу 42 хуудастайгаараа давуу талтай. Цахим паспортыг 82500, энгийнийг нь 32500 төгрөгөөр захиалж байна.

Манай Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд элсэн орсноор олон улсын стандартад нийцсэн өндөр нууцлал бүхий цахим гадаад паспортыг ашиглах боломжтой болжээ.

"Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй. Хаяж гээсэн, гэмтээсэн шалтгаанаар дахин авах бол сонголтоо хийж, ИКАО-ын стандарт шаардлагын дагуу мэдээллээ үнэн зөв мэдүүлж, зургаа цахимаар илгээх"-ийг албаны хүн зөвлөлөө.

 

Yorum Bırakın