- 2017-04-14
Тус Холбооны Тэргүүн Б.Мөнхмаа, бага насны хүүхэд саатуулах газрын эрхлэгч О.Сүнжидмаа нар Истанбул дахь Монгол иргэдийн амьдрал ахуй болон тэдгээрийн тулгамдсан асуудлын талаар ярьж, 2016 оны 12 дугаар сарын 1-нд байгуулагдсанаас хойшхи богино хугацаанд 45 иргэнийг зуучлан ажлын байраар хангасан, 20 иргэнд оршин суух үнэмлэх олгуулсан, Туркэд ирсэн иргэдэд турк хэлны анхан шатны мэдлэг олгох сургалт явуулж эхэлсэн, цэцэрлэгийн насны 30 гаруй хүүхэд саатуулах газар ажиллуулж буй гээд бусад үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Энэхүү болон бусад ажлыг зохион байгуулахад Истанбулд сууж буй ЕКГ нэн ялангуяа Ерөнхий консул Э.Мөнх-Очир дэмжин тусалсаныг онцлон тэмдэглэв. Элчин сайдын зүгээс иргэддээ зориулан буянтай үйлс эхлүүлсэн тус ЕКГ-ын хамт олон, Ерөнхий консул Э.Мөнх-Очирт, ТББ-д талархал илэрхийлээд, цаашид хамтран ажиллах, боломжтой дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Diğer Haberler
- 2020-05-18
ИРГЭДИЙН АНХААРАЛД
- 2020-04-14
КОРОНАВИРУСИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ
- 2020-04-08