• 0 312 492 1028
  • ankara@mfa.gov.mn
Embassy of Mongolia in Ankara
 
  • Иргэд хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар

    Иргэд хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар

    Өнөөдрийн байдлаар манай улсын бүс төрлийн паспорттой иргэд 25 улсад, дипломат болон албан паспорттой иргэд 35 улсад 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчиж байна.

    Иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, 2021 онд:

    - Дипломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Словени Улстай,

    - Бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг Перу Улстай байгуулаад байна.

    Цаашид Арабын Нэгдсэн Эмират, Катар Улстай бүх төрлийн паспорттой иргэдийг, Египет Улстай дипломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна.

     


    detail...

  • Олон улсын найрамдлын өдөрлөгт оролцов

    Олон улсын найрамдлын өдөрлөгт оролцов

    ЭСЯ Анкара хотын Хажеттепе их сургуулиас 12 дахь удаагаа зохион байгуулж байгаа “Олон улсын найрамдлын өдөрлөг”-т амжилттай оролцов. Энэ удаагийн өдөрлөгт АНУ, Итали, Япон, БНСУ, Энэтхэг, Молдав, Чех, Гүрж, Украин, Тайвань, Иран, Ирак, Пакистан, Индонези зэрэг гадаадын 30 орны төлөөлөл оролцсоноос Энэтхэг, Иран, Монгол, Украин, Йемен, Зааны ясан эрэг, Бенин, Палестин, Шри Ланка зэрэг есөн улсын ДТГ 10-15 минутын урлагийн үзүүлбэр үзүүлж, Чехийн ЭСЯ дугуйн уралдаан зохион байгуулж оролцов. Өдөрлөгийн үеэр оролцогсод үндэсний хоолны амталгаа явуулах, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, сурталчилгааны материал тараах, үндэсний бичиг, хувцас, соёлтой танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулав.

     


    detail...

  • Элчин сайд Г.Мөнхбаяр Гэвзэ Мэдикал Парк эмнэлгийн захирал Нихат Ташдэмиртэй уулзав.

    Элчин сайд Г.Мөнхбаяр Гэвзэ Мэдикал Парк эмнэлгийн захирал Нихат Ташдэмиртэй уулзав.

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Гэвзэ Мэдикал Парк эмнэлгийн захирал Нихат Ташдэмирийг хүлээн авч уулзаж, Туркэд ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцов.


    detail...

  • Хилийн чанадад оршин сууж буй иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд “Эхийн алдар” одон авах болзлыг хангаж буй иргэд дараах материалыг бүрдүүлж, 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн дотор Монгол Улсаас БН Турк Улсад суугаа Элчин сайдын яам эсвэл Истанбул хотод суугаа ЕКГ-т ирүүлнэ үү. Үүнд: 1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан); 2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар; 3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар; 4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой); 5. Анкет зэрэг болно (татаж авах - https://bit.ly/3tKmCu0). Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.


    detail...

  • “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ.

    “НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ.

     “Монгол Улс, БНТурк Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр” нь талууд түүнийг хүчин төгөлдөр болгох тухай дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 дахь сарын эхний өдөр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу дээрх хэлэлцээр нь 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.




     


    detail...

  • Хөл бөмбөгчид бэлтгэл хийв

    Хөл бөмбөгчид бэлтгэл хийв

    Монголын Улсын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг 3 дугаар сард Анталья хотноо 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах болон 2023 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын өмнөх бэлтгэлээ хийв. Энэ үеэр шигшээ багийн тамирчид дөрвөн удаагийн нөхөрсөг тоглолт хийсэн бөгөөд сүүлийн тоглолтыг 3 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын хөлбөмбөгийн хоёрдугаар дивизионий Тюмень багтай хийж, тоглолт 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөв. “Тюмень” багтай хийсэн тоглолтын өм нө Монгол Улсаас БН Турк Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд тамирчдтай уулзаж, амжилт хүсэв. Монголын баг нь ДАШТ-ний болон АТАШТ-ний урьдчилсан шатны хүрээнд Тажикистан, Японы шигшээ багтай тус тус тоглолт хийх юм. 


    detail...