Call Us:
0.312.492 1028
Email Us:
ankara@mfa.gov.mn

“МОНГОЛ ДАХЬ ТУРКИЙН СОЁЛЫН ЕРТӨНЦ” СЭДЭВТ ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ.

“МОНГОЛ ДАХЬ ТУРКИЙН СОЁЛЫН ЕРТӨНЦ” СЭДЭВТ ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ.

“МОНГОЛ ДАХЬ ТУРКИЙН СОЁЛЫН ЕРТӨНЦ” СЭДЭВТ ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭВ.

   

Туркийн Ойрхи Дорнодын Төрийн Захиргааны институт, ШУА-ийн Түүх, Архелогийн хүрээлэнтэй хамтран “Монгол дахь Туркийн соёлын ертөнц” сэдэвт фото зургийн үзэсгэлэнг эрдэм шинжилгээний хурлын үеэр дэлгэн сонирхуулж олны хүртээл болгов. Үзэсгэлэнд нийт 28 фото зураг дэлгэгдсэн ба Монгол-Туркийн хамтарсан төслийн хээрийн шинжилгээний багийн малтлагаар илрүүлсэн эртний түрэгийн үеийн ховор олдворууд, Билгэ хааны онгоны туурь, түрэгийн үеийн хүн чулуу, язгууртны бунхант цогцолбор, тахилын онгоны малтлага зэрэг туркийн түүхийн археологийн сонирхолтой олдворуудыг толилуулав. Тус үзэсгэлэнг Анкара хотноо зохион байгуулагдсан Монгол-Турк улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтсан эрдэм шинжилгээний хурлын үеэр нээв.