Call Us:
0.312.492 1028
Email Us:
ankara@mfa.gov.mn

Консулын Үйлчилгээ

Консулын Үйлчилгээ

МОНГОЛ УЛСАД БУЦАХ ҮНЭМЛЭХ ОЛГОХ
Үндэсний энгийн гадаад паспортаа гээгдүүлж үрэгдүүлсэн, эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх хүсэгчид Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хүсэлтээ гаргана. Буцах үнэмлэх авахыг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1-Элчин сайдын яаманд хандаж буцах үнэмлэх хүсэх болсон шалтгаанаа дурдсан өргөдөл
2-Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.)
3-Шаардлагатай тохиолдолд тухайн иргэний гээгдүүлсэн гэх улсын хил нэвтрэх эрхийн баримт, Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа.
4-Хоёр ширхэг гэрэл зураг (4 х 6 см-ийн хэмжээтэй),
5-Буцах үнэмлэх хүсэгчийн анкет
6-Төлбөр нь 35 ам.доллар

Буцах үнэмлэх хүсэгчийн анкет татах
 

 
ГЭРЛЭСНИЙГ БҮРТГЭХ
Гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яаманд заавал биеэр хүрэлцэн ирнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

1-Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл,
2-Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд Иргэний баримтын төв архивын лавлагаа.
3-Гадаад паспорт, түүний баталгаатай хуулбар.
4-Гэрлэхийг хүсэгчдийн урьд нь гэрлэж байгаагүй тухай Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний баримтын төв архивын лавлагаа.
5-Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь урьд өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа.
6-Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн тодорхойлолт
7-Тус бүр 2 хувь цээж зураг
8-Хураамж 10 ам.доллар

 
ГАДААДЫН ИРГЭНД:
 
Гэр бүлийн лавлагаа
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
Хаягийн тодорхойлолт
Санхүүгийн баталгаа
Өргөдөл бичүүлж орчуулах
 
 
ТӨРСНИЙГ БҮРТГЭХ
Гадаад Улсад суугаа Монгол Улсын харъяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг эхийн хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсвэл эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай.
 
Төрснийг бүртгүүлэхэд дараах бичиг баримт бүрдүүлнэ.

1-Эцэг, эхийн өргөдөл
2-Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт
3-Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар
4-Гэрлэлтийн гэрчилгээгүй бол эцэг, эх хоёрын хамтран гаргасан өргөдөл
5-Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн тодорхойлолт
6-ХААТР-11 маягт бөглөх (Элчин сайдын яамны ажилтан бөглөнө)

 
ИТГЭМЖЛЭЛ
Итгэмжлэлийн загвар татах
 

 
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
Үйлчилгээний төлбөр
Хураамж
 
Буцах үнэмлэх олгох 35 ам.доллар
Гадаад паспорт шинээр олгох 40 ам.доллар
Төрсний гэрчилгээ олгоход 10 ам.доллар
Гэрлэлтийн гэрчилгээ олгоход  10 ам.доллар
Итгэмжлэх /бүх төрлийн/, нотариатын баталгаа гаргуулахад  5 ам.доллар
Орчуулга хийлгэхэд /төрсний гэрчилгээ, гадаад паспорт, жолооны үнэмлэх, лавлагаа, цахим үнэмлэх г.м/   5 ам.доллар
Тодорхойлолт гаргуулахад 5 ам.доллар
   

Жич: Хураамжийг тухайн өдрийн нэг ам.доллартай тэнцэх ханшаар бодож турк лийрээр тооцож авна.