ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
- 2025-11-22
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олон 11 дүгээр сарын 21-ний өдөр Анкара хотын Чанкая дүүрэгт байрлах Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.
Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Анкара хотод суралцаж буй цэрэг, тусгай хүчний сургуулиудын сонсогчид болон тус хотод сурч, ажиллаж байгаа монгол иргэд оролцов.
Чанкаяа дүүрэг дэх Чингис хааны энэхүү хөшөөг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд бүтээсэн бөгөөд бичил цэцэрлэгт хүрээлэнг “Чингис Хаан парк” гэж нэрлэдэг.
Other News
- 2025-11-22
