ЭЛЧИН САЙД О6ЛХАГВАСҮРЭН ТУРКИЙН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ОКАЙ МЕМИШТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Окай Мемиштэй уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Окай Мемиш Туркийн аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, байр суурийн талаар танилцуулсаны зэрэгцээ цаашид хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
*********
Ambassador Lkhagvasuren Ochir met with Mr. Okay Memiş, the Secretary General of the National Security Council of the Republic of Türkiye and exchanged views on relations between Mongolia and Türkiye. During the meeting, Secretary General Okay Memiş outlined Türkiye's policies on regional and global security and expressed his support to strengthening relations and cooperation between two countries.
