Элчин сайд О.Лхагвасүрэн Олон улсын хөрөнгө оруулалт, бизнесийн холбооноос“Өрнөд Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган”-д оролцов.
Элчин сайд О.Лхагвасүрэн Олон улсын хөрөнгө оруулалт, бизнесийн холбоо (ULUSKON)-ноос Кастамону хотод зохион байгуулсан “Өрнөд Хар далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган”-д оролцов.
Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд гадаад улсаас Турк Улсад суугаа Элчин сайдууд, орон нутаг болон Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, бүс нутгийн бизнес эрхлэгчид зэрэг нийт 300 гаруй хүн оролцож, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Арга хэмжээний хүрээнд Элчин сайд О.Лхагвасүрэн Кастамону аймгийн түүх болон соёлын дурсгалт газруудыг үзэж сонирхож, мөн уул уурхайн тоног төхөөрөмжийн гинжний үйлдвэрлэл эрхэлдэг “Зинташ” компанид зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.
Арга хэмжээний дараа Элчин сайд О.Лхагвасүрэн тус холбооны Ерөнхийлөгч Незакет Эминэ Атасоёыг ЭСЯ-нд хүлээн авч уулзан, хоёр талын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
*********
Ambassador Lkhagvasuren Ochir attended the “Western Black Sea Economic Forum” organized by the International Investment and Business World Confederation (ULUSKON) in Kastamonu.
The event, held for the second time this year, brought together more than 300 participants, including Ambassadors accredited to the Republic of Türkiye, representatives of the Kastamonu provincial administration and Chamber of Commerce and Industry, as well as businessmen from the region.
As part of the event, Ambassador Lkhagvasuren Ochir visited Kastamonu’s historical and cultural landmarks and also visited Zintaş, a company specializing in the production of chains for mining equipment.
Following the event, Ambassador Lkhagvasuren Ochir received Mrs. Nezaket Emine Atasoy, President of ULUSKON, at the Embassy. During the meeting the sides exchanged views on ways to further expand bilateral trade, economic and business cooperation between the two countries.
