• 0 312 492 1028
  • ankara@mfa.gov.mn
Embassy of Mongolia in Ankara
 
  • Embassy of Mongolia in Ankara

    Улаанбаатар-Истанбулын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 246 иргэн эх орондоо буцлаа

    2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 246 иргэн эх орондоо буцлаа. Истанбулд суугаа ЕКГ-т 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар эх орондоо буцах өргөдлөө  939 иргэн  өгснийг УОК-т хүргүүлсэн болно. Улмаар УОК-оос энэ удаагийн нислэгт багтах шаардлага хангасан хэмээн 251 иргэний нэрсийг ирүүлсэн юм.

    Истанбулын нисэх буудалд нислэгийн бүртгэлийг иргэдийн визийн асуудалтай холбогдуулан төлөвлөсөн цагаас 30 минутын өмнө эхлүүлэх хүсэлтийг Туркийн талд ЕКГ-аас тавьж шийдвэрлүүлэн бүртгэлийг өглөөний 8:20 минутад эхлүүлсэн. Харамсалтай нь, энэ үеэр манай улсын 5 иргэн бичиг баримтын болон бусад зөрчилтэй нь тогтоогдож, улмаар Туркийн тал дээрх иргэдийг саатуулснаас  нислэгт багтаагүй болно. Түүнчлэн 67 иргэн визийн болон бусад зөрчилтэй нь тогтоогдож, Туркийн талаас дээрх иргэдийн заримд торгууль оногдуулах, торгууль төлөхөөс татгалзсан зарим иргэдэд 3-5 жилийн хугацаатай тус улсын хилээр орохыг хориглосон арга хэмжээ авав.

    Иймд тусгай үүргийн нислэгт хамрагдсан иргэд суугаа орны хууль тогтоомжийг чандлан мөрдөж, бусдын бичиг баримтаар хил нэвтрэхийг оролдох, ашиглах, суугаа орны хилээр нэвтэрсэн тухай дардсыг хуурамчаар хийлгэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна. Энэ тохиолдолд туркийн тал Таныг хил нэвтрүүлэхгүйгээр зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авч байгааг анхаарна уу.


    detail...

  • МЭДЭЭЛЭЛ

    МЭДЭЭЛЭЛ

    Истанбул хотод амьдарч буй иргэдийн зүгээс Монгол Улс руу дахин тусгай захиалгат нислэг хийгдэх эсэх талаар асуух, хандах явдал их байна. Истанбул хотод суугаа ЕКГ-ын зүгээс 2020 оны 03 дугаар сарын 15-наас эхлэн  istnisleghuselt@gmail.com цахим хаяг нээн Монгол Улс руу зорчих хүсэлтэй байгаа иргэдийн бүртгэлийг хийж байгаа бөгөөд мэйл хаягаар нэрс авах нь Монгол Улс руу буцаана гэсэн баталгаа биш болохыг анхаарна уу. 


    detail...

  • Теле хичээл

    Теле хичээл

    БСШУСЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ерөнхий боловсролын сурагчдад зориулсан


    detail...

  • Иргэдийн анхааралд

    Иргэдийн анхааралд

    Иргэдийн анхааралд

    Хэрэв иргэд Туркэд байх хугацаагаа сунгуулах бол хүсэлтээ өөрийн оршин суугаа хотын Туркийн Шилжилт Хөдөлгөөний Газрын салбарт өөрийн биеэр эсвэл цахим хэлбэрээр гаргах шаардлагатай. Ингэж хүсэлт гаргах нь Туркийн холбогдох хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн болно.   


    detail...