• 0 312 492 1028
  • ankara@mfa.gov.mn
Embassy of Mongolia in Ankara
 
  • БНТУ дахь хөл хорионы талаар

    БНТУ дахь хөл хорионы талаар

    БНТУ-ын Дотоод хэргийн яамнаас орон даяар хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэмийг 2021.04.29-ний өдрийн 19.00 цагаас 2021.05.17-ны өдрийн 05.00 цагт чангатгах шийдвэр гаргасан. Хатуу хөл хорионы дэглэмийн үеэр дараах зохицуулалтыг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

    - Хүнс, эм, цэвэрлэгээний бүтээгдэхүүний худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагаас бусад худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсооно,

    - Хот хооронд зорчих нийтийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын тоог 50 хувиар бууруулж, зайлшгүй шаардлага гарсан иргэдийг эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлд үндэслэн зорчуулна.

    - Ресторан, хоолны газрууд 00.00 цаг хүртэл зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.

    - Хүнсний дэлгүүр, супермаркетууд 10.00-17.00 цагт ажиллана. /Супермаркетууд Ням гарагт амарна/

    - Банкны салбарууд 10.00-16.00 цагт иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

    - Зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаад иргэдэд хатуу хөл хорионы дэглэм үйлчлэхгүй байж болно.

    - Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс,  Бразил, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Туркэд ирэх зорчигдийг 14 хоног тусгаарлаж, РСR шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтыг цуцална. Бусад улсаас ирэх зорчигчид сүүлийн 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.


    detail...

  • Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, санал өгөх тухай

    Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, санал өгөх тухай

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гаргуудад 07:00-22:00 цагт ЭСЯ-ны байранд зохион байгуулна.

    Иргэд та бүхнийг сонгуульд идэвхтэй оролцохыг урьж байна.

     


    detail...

  • Иргэдийн анхааралд

    Иргэдийн анхааралд

    Иргэдийн анхааралд

    Хэрэв иргэд Туркэд байх хугацаагаа сунгуулах бол хүсэлтээ өөрийн оршин суугаа хотын Туркийн Шилжилт Хөдөлгөөний Газрын салбарт өөрийн биеэр эсвэл цахим хэлбэрээр гаргах шаардлагатай. Ингэж хүсэлт гаргах нь Туркийн холбогдох хууль, тогтоомжоор зөвшөөрөгдсөн болно.   


    detail...

  • “МОНГОЛ УЛС, ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ

    “МОНГОЛ УЛС, ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР” ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ

     “Монгол Улс, БНТурк Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг 9 дүгээр сарын 24-ний өдөр гарав. Тус хэлэлцээрийг 2018 онд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулж, манай Улсын их хурал мөн ондоо соёрхон баталсан. Туркийн Үндэсний их хурал хэлэлцээрийг 2020 оны 4 дүгээр сард соёрхон баталсан бөгөөд хэлэлцээр батлагдсанаар Турк улсад хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаа манай иргэдийн тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцно, ингэснээр БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болно.


     


    detail...